-Аргын тооллын 10 сарын 14. Бямба (Санчир) гараг /2017/


-Аргын тооллын 10 сарын 14. Бямба (Санчир) гараг /2017/
-Билгийн тооллын 25, хөх нохой, үнэг-8 од, төмөр суудал, 3 хөх мэнгэ, идэрийн барилдлагатай өдөр. Лус тахихад сайн.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:09-18:06.
-Өдрийн сайн цаг: Бар(03:40-05:40), луу(07:40-09:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), гахай(21:40-23:40) болой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Хүүхдийн сэвлэг үргээхэд эд, буян олох сайн. Гэвч луу, гахай, хулгана, үхэр жилтнээ цээртэй.
-Морь, бар, нохой, үхэр жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин луу, гахай, хулгана жилтэн сөрөг муу.
-Замд гарах, үхэгсдийн үйл, худалдаа хийх, насны буян бүтээх, эд мал авах, худаг гаргах, мод суулгах, хот байшин барих, хөлсний ажилчин авах, урлах үйлд суралцах, чуулган хийх, ном заалгах, бурханд залбирах, ан гөрөө хийх, баясгалангийн хурим, шинээр хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үйлдэхэд сайн. Бэрийн үйл, нүүдэл, хэрүүл хийх, цэрэгт мордох, нохой тэжээх, боол шүтүүлэхэд муу. Газрын гараг дэлгэрдэгч эд бүү гарга. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ