Аргын тооллын 10 сарын 13. Баасан (Сугар) гараг /2017


Аргын тооллын 10 сарын 13. Баасан (Сугар) гараг /2017/ -Билгийн тооллын 23, харагчин тахиа, найралт охин-7 од, шороо суудал, 4 ногоон мэнгэ, түлэхийн барилдлагатай өдөр. Дашнямтай өдөр. Лус тахихад сайн. -Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:08-18:08. -Өдрийн сайн цаг: Хулгана(23:40-01:40), бар(03:40-05:40), туулай(05:40-07:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40) болой. -Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой. -Үс засуулахад маш сайн, алдар төгс жаргалантай. Гэвч туулай, бар, нохой, гахай жилтнээ цээртэй. -Үхэр, могой, тахиа, бич жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин туулай, бар жилтэн сөрөг муу. - Өлзий хутгийн өдөр тул аливаа үйлд маш сайн. Буяны үйл, үйлс эхлэн, хишиг даллага авах, гэр байшин барих, бэр буулгах, хуврага тойн болох, эд мал авах зэрэгт буян хишиг нэмэх нэн сайн. 

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ