“Цэвэрч Ховдчууд” болзолт уралдааны хүрээнд гурав дахь удаагийн их цэвэрлэгээний ажлыг зохион байгуулав.


“Цэвэрч Ховдчууд” болзолт уралдааны хүрээнд зохион байгуулагдаж буй нийтийг хамарсан  гурав дахь удаагийн их цэвэрлэгээний ажил явагдлаа. Ховд аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй бүх төрийн байгууллагуудын албан хаагчид аймгийн төвийн доод хэсэг буюу Рашаант багийн нутаг дэвсгэрт байрлах Шаварын  тохойгоос Улаан богоч хүртэлх газар болон Бичигт багийн нутаг дэвсгэрүүдийг цэвэрлэжээ. 


Амьдарч буй орчноо цэвэрлэж хог хаягдлаас салгах, байгалийн тэнцвэрт байдлыг хангах, цэвэр, ногоон орчин бий болгох үүднээс иргэдийнхээ эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор хийгдэж буй энэхүү их цэвэрлэгээний ажилд иргэд, аж ахуй нэгж, албан хаагчдыг өргөнөөр оролцохыг аймгийн Засаг даргын зүгээс уриалж захирамж гаргасан. Тэгэхээр энэхүү арга хэмжээнд хүн бүр өөрсдийн орчин тойрныхоо хог хаягдлыг цэвэрлэх үүрэгтэй юм. Энэ удаагийн их цэвэрлэгээний ажилд зарим нэр бүхий төрийн байгууллагууд төдийлөн ирц бүрэн оролцоогүй бөгөөд ажил дуусаагүй байхад явсан гэх мэт дутагдлууд гаргасан байна. Ийм байдлаар идэвх муутай оролцож байгаа аж ахуй нэгжийн удирдлагуудад зохих арга хэмжээ авах юм байна. Харин иргэдийн хувьд хашаа хороо болон орчин тойрныхоо гаднах хог хаягдлыг цэвэрлээгүй тохиолдол их байлаа.  Цаашид иргэн, аж ахуй нэгж, байгууллагууд  хог хаягдлаа цэвэрлэж, нийтийг хамарсан ажилд идэвх зүтгэлтэй оролцох нь чухал юм.


Ж.Саруул
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ