Ховд аймгийн Цэцэг суманд Уран нугараачдад зориулсан хөшөө сүндэрлэлээ.


Одоогоос 45 жилийн өмнө тус сумын уугуул, уран нугараач Л.Энхцэцэг урлагийн тайзнаа нугарч эхэлсэн бөгөөд түүнээс хойш Цэцэг сумын хүүхдүүдийн уран нугаралтын үзүүлбэр өнөө хир нь олныг гайхашруулсан урлагийн хосгүй нэгэн өв болон хөгжиж байна. Тиймээс тус сумынхан Цэцэг сумын уугуул хүн урлагийн тайзнаа нугарч эхэлсэний 45 жилийн ойг угтан энэхүү хөшөө, цогцолборыг бүтээн байгуулжээ. Энд дан ганцхан Уран нугаралтын хөшөөг босгоод орхисонгүй, “Цэцэглэх хөгжлийн төв”, Нэрэмжит талбай, Авто зогсоолын талбай зэрэг бүтээн байгуулалтын ажлуудыг цогцоор нь шийдэж, нээлтийн туузаа хайчиллаа.

ВИДЕО:



Уг арга хэмжээний нээлтэд Цэцэг сумаас сонгогдсон аймгийн ИТХ-ын төлөөлөгч, аймгийн Засаг даргын орлогч дарга Ч.Уранчимэг, Сумын удирдлагууд, гүйцэтгэгч байгууллагын төлөөлөл, иргэд олон нийт оролцов. Энэ үеэр тус сумаас их дээд сургуульд суралцаж буй 100 оюутанд  "БЭЛОН” ХХК, “ӨГӨӨЖТЭЙ ӨВ” ХХК-иас  тус бүр 300.000 төгрөг, Цэцэг сумын Баяновоо багийн харьяат ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад хичээлийн хэрэгслээ бэлтгэхэд нь зориулж тус бүр 50.000 төгрөг, цүнх гардуулан өглөө. 


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ