Ховд аймгийн Ахмад, чөлөөт эмч нарын “Мөнхийн жигүүр” холбооныхон хөдөө орон нутгийн ард иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж ажилласаар байна. Монгол улсын хүний гавьяат эмч Ж.Даваабал, Ц.Даваахүү, С.Цэвээнсүрэн, ЭХО-ны эмч, клиникийн профессор Т.Цагаан, Хүүхэд, чих, хамар хоолойн их эмч Д.Уртнасан, Шүдний их эмч С.Түвшинжаргал, техникч н.Оролмаа, эм зүйч н.Наранцэцэг, Хоол зүйч, Хүүхдийн эмч С.Сүрэнхүү, Мэдрэл сэтгэцийн эмч С.Цэрмаа нар Аймгийн ИХ-ын Төлөөлөгч Н.Батцагааны урилгаар Чандмань суманд 2017 оны 05-р сарын 19-20 ны хооронд ажиллажээ.
Энэ хугацаанд тус сумын 486 иргэн үзлэг оношлогоонд хамрагдаж, эрүүл мэндийн тусламж, зөвлөгөө авсан байна.
Чандмань сумаас сонгогдсон Аймгийн ИХ-ын Төлөөлөгч Н.Батцагаан тойргийнхоо сонгогчид, ард иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг ойртуулж, эрүүл мэндийн үзлэгт хамруулсан нь тойрогтоо хийх хэрэгжүүлэх олон чухал ажлуудын нэг болж байна.