Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын III хуралдаан маргааш хуралдана.



2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хуралдсан аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 6 дахь удаагийн хуралдаанаар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын III хуралдааныг 06 дугаар сарын 02-ны өдөр зарлан хуралдуулахаар шийдвэрлэсэн. Маргааш өглөөний 09 цагт  Нутгийн удирдлагын ордны Хуралдааны их танхимд эхлэх ээлжит III хуралдаанаар аймгийн Засаг дарга, төсвийн ерөнхийлөн захирагч Д.Галсандондогийн "Аймгийн 2017 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай" илтгэл, "Аймгийн газар зохион байгуулалтын 2017 оны төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай" илтгэлийг тус тус хэлэлцэх юм. Хуралдааныг 2 цаг тутамд 10 минутын завсарлагатайгаар мөн өдөрт нь багтаан дуусгахаар аймгийн ИТХ-ын ажлын алба хуралдааны бэлтгэлийг ханган ажиллаж байна. 



Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ