Ховд аймгийн 305 ээж "Алдарт эх"-ийн одонгоор энгэрээ мялаалаа.



Эх үрсийн баярыг тохиолдуулан Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Ховд аймгийн 305 эх "Алдарт эх"-ийн одонгоор энгэрээ мялаалаа.  Өөрөөр хэлбэл аймгийн хэмжээнд 31 ээж "Алдарт эх"-ийн I зэргийн одон энгэртээ зүүсэн бол 274 ээж II зэргийн одонгоор энгэрээ мялаалаа.




Жаргалант сумын алдарт эхчүүдийн одонг  аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг дарга Д.Галсандондог, аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүх, Ч.Уранчимэг, ЗДТГ-ын дарга Б.Ганболд болон аймгийн ИТХ-ын зарим тэргүүлэгч, төлөөлөгчид гардуулан өгч баяр хүргэлээ.





Жаргалант сумаас Рашаант багийн иргэн Шекены Алмагүль, Рашаант багийн иргэн Тилеуханы Злиман,Жаргалан багийн иргэн Чулууны Эрдэнэчимэг нар "Алдарт эх"-ийн  I одон хүртсэн бол 77 "Алдарт эх"-ийн  II одонгоор Баатархайрхан багийн иргэн Гэрэлчулууны Ариунзул, Наран багийн иргэн Алтанхүүгийн Ариунтуяа, Хайрхан багийн иргэн Даваагийн Ариунсэлэнгэ, Рашаант багийн иргэн Бүүвэйн Ариунаа, Магсаржав багийн иргэн Бужиновын Анхбаяр нарын 77 ээж энгэрээ мялаасан байна.















Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ