Аймгийн ИТХ-аас Тэргүүлэгчдийн хуралдааны 03 дугаар сарын 24-ний өдрийн 27 дугаар тогтоолоор “Сумын ИТХ болон багийн ИНХ-ын үйл ажиллагааг үнэлж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх журам”-ыг батласан билээ.
Уг журмыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагааг бэхжүүлэх, хяналт тавих, олон нийтэд нээлттэй хүргэх зорилгоор аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг Эрдэнэбүрэн суманд ажиллалаа.
Тус ажлын хэсэг ИТХ-ын энэ оны 1 дүгээр улирлын үйл ажиллагааны явц, бодлогын зорилтын хэрэгжилтийн явцад дүн шинжилгээ хийж, цаашид анхаарах асуудлаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажилласан юм.