-Аргын тооллын 12 сарын 18. Пүрэв (Бархасвадь) гараг (2025)
-Өвлийн эхэн улаагчин гахай сарын билгийн 29, цагаагчин тахиа өдөр, мэнгэ 4 ногоон, суудал уул, гар од-16 од, үл тохирох барилдлагат өдөр. Хутганы ир, лусын буулттай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:36-17:00.
-Өдрийн сайн цаг: Туулай(05:40-07:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), бар(03:40-05:40) болой.
-Үс бүү засуул сүлд тэнэж одох тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Могой, тахиа, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин туулай, үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд толгой, өвдөг, шилбэнд, гэрийн сүлд хаалганд орших болой.
-Бар, туулай жилтний сүлд гараг, харин үхэр, луу, хонь, нохой жилтнээ харш гараг.
-Сайн нь: Аливаа санасан зөв ажил үйл сэтгэлчлэн бүтэх сайн. Муу нь: Үс засуулах, хурим хийх, амраг садан бололцох, бэрийн үйл, багш шавь барилдах, нялхасыг гаргах, их хэрэг үүсгэх, ном унших, арилжаа наймаа хийх, эд, мал худалдах, үзмэр үзэх, мал агтлах, нууц зөвлөгөөн, гуйлга гуйх, морь уралдаж эхлэх, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, бэлбэсний газар очих, эхнэрийн үс хайчлах, малын үс, ноос хяргах, үхэгсдийн үйл, мал гаргах муу.
-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 96616668.