Эрдэнэбүрэн сум нь 456 малчин өрхтэй. 2024 оны жилийн эцсээр хонин толгойд шилжүүлснээр 256354 толгой мал тоолуулжээ.
12 өрхийн 5000 гаруй мал Ховд сумын нутагт отроор өвөлжиж байна.
Тус сумын хувьд энэ жил өвөлжилт харьцангуй өнтэй байна.
Байгаль, цаг агаарын эрсдэлийг тооцож малчид өөрсдийн хэрэгцээнд, сум аюулгүйн нөөцдөө зохих хэмжээний өвс тэжээл бэлтгэн нөөцөлсөн гэж сумын Засаг дарга Ц.Алтангэрэл мэдээллээ.
Аймгийн Нийгмийн бодлогын асуудал хариуцсан Засаг даргын орлогч Л.Энхбаяр өнөөдөр /2025.01.31/ Эрдэнэбүрэн суманд ажиллахдаа өвс тэжээлийн аюулгүйн нөөцөөр орж хадгалалттай танилцлаа.

Аймгийн аюулгүйн нөөцөөс хуваарилсан өвс тэжээлийг зохих журмын дагуу малчдад олгосон. Өвөл, хаврын эрсдэлийг хохирол багатай давах боломжтой гэж тооцоолж байна.

