Эрдэнэбүрэн сумын иргэдэд “ХУРДТАЙ ХӨГЖЛИЙН ЗАМ” хөтөлбөр танилцуулжээ

May be an image of 4 people and text

Аймгийн Засаг даргын захирамжаар томилогдсон ажлын хэсэг сумдад ажиллаж байна. 

Өнөөдөр /2025.01.31/ аймгийн Нийгмийн бодлогын асуудал хариуцсан Засаг даргын орлогч Л.Энхбаяраар ахлуулсан ажлын хэсэг Эрдэнэбүрэн суманд ажиллалаа. 

May be an image of 4 people and text

Ажлын хэсэг:

-Аймгийн Засаг даргын 2024-2028 онд хэрэгжүүлэх “ХУРДТАЙ ХӨГЖЛИЙН ЗАМ” үйл ажиллагааны хөтөлбөрийг танилцуулах,
Өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцах,
-Орон нутагт тулгамдаж буй асуудлыг судалж гарц, шийдлийг ярилцаж хэрэгжүүлэх, иргэдийн саналыг сонсох зорилготой.

May be an image of 6 people, dais and text

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд:

-Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар,
-Онцгой байдлын газар,
Цагдаагийн газар,
-Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар,
-Улсын Бүртгэлийн хэлтэс,
-Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар,
-Байгаль, орчны газар зэрэг чиг үүрэг бүхий мэргэжлийн байгууллагын удирдлага, холбогдох мэргэжилтнүүд багтаж мэдээлэл өглөө. 

May be an image of 1 person

Албаны төлөөлөл эхний ээлжид сумын удирдлагуудтай уулзаж сумын цаг үеийн нөхцөл байдал, орон нутагт тулгамдаж буй асуудлын талаар ярилцлаа. 

May be an image of 8 people

Түүнчлэн сумын иргэд, төрийн албан хаагчидтай уулзалт зохион байгууллаа. Энэ үеэр:

Аймгийн Засаг даргын 2024-2028 онд хэрэгжүүлэх “ХУРДТАЙ ХӨГЖЛИЙН ЗАМ” үйл ажиллагааны хөтөлбөрийг танилцуулав. Мөн Эрдэнэбүрэн суманд хийж хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын ажлын талаар мэдээлэл өгч холбогдох байгууллагын төлөөлөл чиг үүргийн дагуу иргэдийн асуултад хариулт өглөө.

May be an image of 2 people and text

Аймгийн Нийгмийн бодлогын асуупдал хариуцсан Засаг даргын орлогч Л.Энхбаяр:

Ирэх хавар Эрдэнэбүрэнгийн УЦС-ын бүтээн байгуулалтын ажил эхэлнэ. Үүнтэй холбогдуулан ажлын байр нэмэгдэнэ. Орон нутгийн иргэдийг ажилд зуучлах, шаардлагатай ажилтныг бэлтгэх, сургах, хамтран ажиллах бэлтгэлээ сайтар хангаж ажиллахыг зөвлөв. 

May be an image of 2 people

May be an image of 3 people and text

May be an image of 1 person and text

May be an image of 4 people

May be an image of 6 people and text

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ