
Аймгийн Нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Л.Энхбаярын баталсан хуваарийн дагуу албан байгууллагын удирдлагууд, ажил хариуцсан албан тушаалтнууд 7043-1111 төвд ажиллаж байна.

Энэ нь Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн иргэдийн санал хүсэлт, өргөдөл, гомдлыг хүлээн авах 7043-1111 утасны үйл ажиллагааг сайжруулах, иргэн, захиргааны байгууллага хоорондын уялдаа холбоог бэхжүүлэх, иргэдэд тулгамдаж буй асуудлыг хүлээн авч, шуурхай шийдвэрлэх зорилготой.
Хуваарийн дагуу энэ долоо хоногийн Мягмар гарагт "Шим-Ус"ОНӨААТҮГ-ын Я.Ганзориг ажиллав.

Тухайн өдөр нийт зургаан иргэний санал хүсэлт, гомдол хүлээн авсан байна.
Тодруулбал,
Цэвэр, бохир, шугам сүлжээтэй холбоотой дөрвөн дуудлагыг "Шим-Ус"ОНӨААТҮГ-ын Шуурхай алба руу мэдэгдэж гомдол гаргасан иргэдтэй холбогдон засвар үйлчилгээг түргэн, шуурхай хийж гүйцэтгэлээ. Үүнээс гадна:
-Ухаалаг худаг гаргуулах тухай,
-Улсын бүртгэлийн хэлтэс гадаад паспортын захиалга авахгүй буцаасан тухай санал хүсэлт, гомдлыг хүлээн авч холбогдох байгууллага, албан тушаалтанд шийдвэрлүүлэхээр шилжүүллээ.

Харин Пүрэв гарагт Улсын бүртгэлийн хэлтсийн дарга С.Хоролсүрэн 7043-1111 төвд ажиллав.
Энэ өдөр нийт долоон иргэний санал хүсэлт, гомдол хүлээн авсан байна. Тухайлбал,
Улсын бүртгэлтэй холбоотой дөрвөн санал хүсэлтийг арга зүйн зөвлөгөө өгч ажиллажээ.

Мөн:
-ERP программын хэрэглээний тухай,
-Халаалт хангалтгүй байгаа тухай,
-Сонгон шалгаруулалтад тэнцээгүй тухай нийт гурван санал хүсэлт, гомдлыг холбогдох байгууллага, албан тушаалтанд шийдвэрлүүлэхээр шилжүүлэн ажиллав.

