Аймгийн аварга малчин, тариаланчдыг шалгарууллаа

May be an image of 3 people and text

Өнөөдөр /2025.01.30/ аймгийн Засаг даргын зөвлөл хуралдлаа.

Хурлаар:

-Аймгийн хошой аварга малчин өрх, аймгийн аварга малчин өрх, аймгийн аварга тариаланч өрх, аймгийн аварга саальчин өрх шалгаруулах тухай,
-Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн тайлан мэдээллийг тус тус хэлэлцэв.

May be an image of 4 people and text

Аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газар сумдаас ирүүлсэн материалыг хүлээн авсан. ХХААГ-ын дарга Б.Сандагсүрэн журмын дагуу, болзол шаардлага хангасан малчдын мэдээллийг зөвлөлийн гишүүдэд танилцууллаа.

May be an image of 2 people

Зөвлөлийн гишүүд хэлэлцэн энэ жил:

-Аймгийн хошой аварга малчин өрхөөр-12,
-Аймгийн аварга малчин өрхөөр-70,
-Аймгийн аварга тариаланч өрхөөр-8,
-Аймгийн аварга саальчин өрхөөр-4 хүнийг тус тус дэмжин шалгарууллаа.

Аймгийн аваргуудын нэрсийг ирэх 7 хоногт олон нийтэд танилцуулна.

May be an image of 1 person and studying

May be an image of 4 people

May be an image of 1 person

May be an image of 8 people and text

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ