
Аймгийн Засаг даргын захирамжаар томилогдсон ажлын хэсэг сумдад ажиллаж байна. Өнөөдөр /2025.01.29/ аймгийн Засаг даргын орлогч дарга Э.Уртнасан Манхан суманд ажиллалаа.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд:
-Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар,
-Онцгой байдлын газар, Цагдаагийн газар,
-Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар,
-Улсын Бүртгэлийн хэлтэс,
-Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар,
-Байгаль, орчны газар зэрэг чиг үүрэг бүхий мэргэжлийн байгууллагын удирдлага, холбогдох мэргэжилтнүүд багтаж мэдээлэл өглөө.

Ажлын хэсэг:
-Аймгийн Засаг даргын 2024-2028 онд хэрэгжүүлэх “ХУРДТАЙ ХӨГЖЛИЙН ЗАМ” үйл ажиллагааны хөтөлбөрийг танилцуулах,
-Өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцах,
-Орон нутагт тулгамдаж буй асуудлыг судалж гарц, шийдлийг ярилцаж хэрэгжүүлэх, иргэдийн саналыг сонсох зорилготой.

Албаны төлөөлөл эхний ээлжид сумын удирдлагуудтай уулзаж сумын цаг үеийн нөхцөл байдал, орон нутагт тулгамдаж буй асуудлын талаар ярилцлаа. Тус сумын хувьд өвөлжилт хүндхэн байгаа. Харин сүүлийн хэдэн хоногт харьцангуй дулаарч эрсдэлийг бага ч болов бууруулж байгааг онцолж байлаа.

Дараагаар нь сумын иргэд хөдөлмөрчидтэй уулзаж аймгийн Засаг даргын 2024-2028 онд хэрэгжүүлэх “ХУРДТАЙ ХӨГЖЛИЙН ЗАМ” хөтөлбөрийг танилцууллаа. Мөн ирэх жилүүдэд Манхан суманд хийх хөрөнгө оруулалтын ажлын талаар мэдээлэл өгч иргэдийн санал хүсэлтийг сонсон хариулт өглөө.

Манхан сумын иргэд:
-Баялаг бүтээгчдийг дэмжиж орон нутагт ажлын байр нэмэгдүүлэх бодлогыг дэмжиж буйгаа илэрхийлэн амжилт хүслээ.

Мөн:
-Газар олголттой холбоотой асуудал,
-Нийгмийн даатгал, тэтгэвэр тэтгэмж зэрэг олон чухал сэвдээр холбогдох албаны төлөөллөөс асуулт асууж хариулт авлаа.





