-Аргын тооллын 12 сарын 31. Мягмар (Ангараг) гараг (2024)



Өвлийн адаг улаагчин үхэр (их) сар
-Аргын тооллын 12 сарын 31. Мягмар (Ангараг) гараг (2024)
-Билгийн тооллын шинийн 1, шарагчин могой, мэнгэ 5 шар, суудал уул, од суулга-19, үхэх барилдлагат өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:41-17:09.​
-Өдрийн сайн цаг: Гахай(21:40-23:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.
-Үс бүү засуул нас ахар болох тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үхэр, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин гахай, бич, тахиа жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд хөлний эрхий хуруунд, гэрийн сүлд туурга, хананд орших болой.
-Эр цэрэг, могой, морь жилтний сүлд гараг, бич, тахиа жилтний харш гараг.
-Сайн нь: Аливаа санасан зөв ажил үйл сэтгэлчлэн бүтэх сайн. Муу нь: газар хагалах, хурим хийх, нохой авах, их хэрэг үүсгэх, ном унших, мод таслах, газар малтах, нүүдэл хийх, эм найруулах, үхэгсдийн үйл, ус хааж бөглөх, бэрийн үйл, заргалдах, ан гөрөө хийх, морь худалдах, үс засуулах, ном сонсох, бурхан шүтээн тахих, мал хөнгөлөх, малын үс, ноос хяргах, хүнийг ханаж, төнөх, хишгийн даллага авах, буян номын үйл, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, оёж, хатгах, шинэ гэр, байшин, асар майхан барих, суурь тавих, арилжаа наймаа хийх,  эд мал худалдан авах, замд гарах муу. Эр хүн хэрэг чирэгдэлд холбогдохоос болгоомжилж явах ёстой. Хүн мал амгалангүй тул хичээн сэрэмжлэх хэрэгтэй. Түшмэл, хутганы өдөр дэлгэрдэгч хутга бүү хурцал.
-Зурхайч Д. Цогтбаатар.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ