-Аргын тооллын 11 сарын 4. Даваа (Сумьяа) гараг (2024)-Билгийн тооллын шинийн 3, хар бич, мэнгэ 8 цагаан, суудал ус, од хонгорцог-17, идэр барилдлагат өдөр. Хутганы ир, лусын буулттай.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:41-17:29.
-Өдрийн сайн цаг: Нохой(19:40-21:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), могой(09:40-11:40), хонь(13:40-15:40) болой.
-Үс засуулахад эд, мал баялаг төгөлдөр баясгалан болох маш сайн. Харин бар, луу жилтнэ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.
-Луу, хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бар жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд хас, бөгсөнд, гэрийн сүлд бүх гэрт орших болой.
-Эм хүмүүн, нохой жилтний сүлд гараг.
-Сайн нь: Аливаа санасан зөв ажил үйл сэтгэлчлэн бүтэх сайн. Муу нь: хиншүү, бузар, бэлбэсний үйл, их гол гатлах, загас барих, тангараг үүсгэх, гуу, суваг татах, мал гаргах, ан гөрөө хийх, дайсан номхтгох, шинэ гэр, байшин, асар майхан босгох, чимэг оёх, худалдаа хийх, худаг малтах, бэрийн үйл, ном сонсох, нүүдэл хийх, замд гарах, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, шинэ хувцас өмсөх, эд юм өгөх, өмнө зүгт явах муу. Лусын үүд дэлгэрдэгч балин бүү гарга.
-Зурхайч Д. Цогтбаатар.