-Аргын тооллын 10 сарын 23. Лхагва (Буд) гараг (2024)



-Аргын тооллын 10 сарын 23. Лхагва (Буд) гараг (2024)
-Билгийн тооллын 22, цагаан бич, мэнгэ 2 хар, суудал гал, од өглөгт охин-6, үл зохилдох барилдлагат өдөр. Овоо тахих, лусын буулттай. Хяруу унах улирал-07:47.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:23-17:49.​
-Өдрийн сайн цаг: Нохой(19:40-21:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), могой(09:40-11:40), хонь(13:40-15:40) болой.
-Үс засуулахад эд, идээ элбэгшин эрхэм маш сайн. Харин бар, могой, морь, хонь жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Хулгана, луу, бич, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бар, могой, морь жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд бөөр, чих, гадар шагайнд, гэрийн сүлд зуух, пийшинд орших болой.
-Ялгуусны, гахай, хулгана жилтний сүлд гараг, могой, морь жилтний харш гараг.
-Сайн нь: Аливаа санасан зөв ажил үйл сэтгэлчлэн бүтэх сайн. Муу нь: бурхан сахиус тахих, бэрийн үйл, эвлүүлэх, улайны үйл, мал гаргах, ан гөрөө хийх, үхэгсдийн үйл, шинэ гэр, байшин, асар майхан босгох, шинэ хувцас өмсөх, чимэг оёх, худалдаа хийх, худаг малтах, замд гарах, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, лам болох, буян номын үйл, ном сонсох, гадагш өгөх, хөрөнгө исгэх, үр цацах муу. Үр таслах дэлгэрдэгч үхэгсдийг бүү тавь.
-Зурхайч Д. Цогтбаатар.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ