Турк улсын хамтын ажиллагааны ТИКА Олон улсын байгууллагын Улаанбаатар хот дахь хөтөлбөр зохицуулагч Али Муслугаар ахлуулсан ажлын хэсэг Ховд аймагт ажиллаж байна.
Ажлын хэсэг өнөөдөр /2024.10.21/ аймгийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Батболдтой уулзлаа. Уулзалтын үеэр Ховд аймагт хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрийн үр дүнгийн талаар харилцан санал солилцов. Мөн цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцлаа.
Х.Батболд:Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар шийдэх боломжгүй асуудалд анхаарч хөрөнгө оруулалт хийсэн олон төсөл алслагдсан бүс нутгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулж байгаад талархаж байна.
Цаашид:
-Хүнсний аюулгүй байдалд анхаарах, үрийн шинэчлэл хийх зайлшгүй шаардлага байгаа учир ХАА, газар тариалангийн салбарт хамтран ажиллах,
-Дэд бүтэц ялангуяа зам харилцаа сайн хөгжсөн учраас Ховд аймагт хүн амын төвлөрөл, суурьшил нэмэгдэж байгаатай холбогдуулан Эрүүл мэнд, боловсролын салбарыг хөгжүүлэх эмч мэргэжилтэн, багш нарыг сургаж дадлагажуулах, Турк улсын туршлагаас орон нутагт хэрэгжүүлэхэд хамтран ажиллахыг санал болголоо.
ТИКА Олон улсын байгууллагын Улаанбаатар хот дахь хөтөлбөр зохицуулагч Али Муслу:
Эрэлт хэрэгцээтэй бас чухал асуудлыг хөндөж байна. Хамтын ажиллагааны саналаа албажуулан төлөөлөгчийн газар хүргүүлэх нь зүйтэй. Үүнийг үндэслэн төслийн багийн хуралд танилцуулж дэмжигдвэл тухайн жилийн төлөвлөгөөндөө тусган хэрэгжүүлэх боломж бүрдэнэ гэдгийг онцоллоо.
Мөн өнгөрсөн хугацаанд Ховд аймагт хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөр, хөрөнгө оруулалтын үр дүн сайн байгаад талархалтай байгаагаа илэрхийлэв.