-Аргын тооллын 10 сарын 20. Ням (Адьяа) гараг (2024)



-Аргын тооллын 10 сарын 20. Ням (Адьяа) гараг (2024)
-Билгийн тооллын 18, улаагчин могой, мэнгэ 5 шар, суудал уул, од чөлөөт эх-3, түлэх барилдлагат өдөр. Хутганы ир, бага хар өдөр. Туулай, хонь, гахай жилтнээ хйиморийн буулт.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:18-17:54.
-Өдрийн сайн цаг: Гахай(21:40-23:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.
-Үс бүү засуул эд, малын гарлагатай тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Тахиа, үхэр, могой, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин гахай жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд алга, бөгс, хасанд, гэрийн сүлд өрх, цонхонд орших болой.
-Ихэс дээдэс, луу жилтний сүлд гараг.
-Сайн нь: Аливаа санасан зөв ажил үйл сэтгэлчлэн бүтэх сайн. Муу нь: газар хагалах, хурим хийх, нохой авах, арилжаа наймаа хийх, их хэрэг үүсгэх, ном унших, сайн үйлийг эхлэх, мод таслах, газар малтах, нүүдэл хийх, эм найруулах, үхэгсдийн үйл, ус хааж бөглөх, бэрийн үйл, заргалдах, ан гөрөө хийх, морь худалдах, үс засуулах, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, замд явах, эд, мал худалдан авах, хүн, малыг самнах, ханаж, төнөх, шинэ гэр, байшин, асар майхан барих, суурь тавих, буян хишгийн даллага авах, хурим хийх, мал хөнгөлөх, оёж, хатгах муу. Тэнгэрийн үйл дэлгэрдэгч шидийг бүү үйлд.

2024 оны 10 сарын 20-ны өдөр.

ХОНЬ, ГАХАЙ, ТУУЛАЙ
жилтнүүдийн хийморийн буулттай өдөр тохиож байна. Харин энэ өдөр эцэг эхийн ачийг дурдах, санах, хариулах тэргүүтэн сайн үйлд шамдан үйлдвээс хишиг буян дэлгэрч түмэн өлзий, мянган учрал бүрдсэн хүслийг хангагч зэндмэнэ эрдэнэ мэт билиг дэмбэрэлтэй юм.
Өглөө эртлэн тухайн жилийн сайн зүгт буюу зүүн зүгт дарцгаа хийсгэх, тахилгатай уул овоонд гарч хийморио сэргээх, сан тавиулах, мөргөл үйлдэх, маани мэгзэм унших, зул хүж өргөх зэрэг буянд шамдваас өлзийтэй сайн. Тодруулбал, Эрчүүд нь: Өглөө эртлэн нарнаар тахилгатай уул овоонд гарч хийморийн дарцгаа хийсгэн хийморио сэргээж, сан тавиулах мөргөл үйлдэх
Харин эмэгтэйчүүд нь өглөө эртлэн нарнаар зул хүж өргөн маань мэгзэм унших тахил дээжээ өргөх суварга эргэх хүүхэд хөгшид нохой баярлуулах зэрэг буянд шамдваас өлзийтэй сайн болой.
Хэрвээ энэ өдөр амжихгүй бол тухайн жилийнхээ цог хийморийн зүгт (Балжинням,Дашням)-тай өдөр өндөр ууланд хийморийн дарцаг хийсгэж болно.

-Зурхайч Д. Цогтбаатар. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ