Төрийн албан хаагчдад Хүний эрхийн сургалт зохион байгууллаа

8 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих анги нь Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагаа, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын алба хаагчдад “ТӨРИЙН АЛБАНД ХҮНИЙ ЭРХ ЗӨРЧИГДӨХӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЗАРИМ АСУУДАЛ” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.

3 хүн нарын зураг байж магад


2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Ховд аймагт болсон тус сургалтаар:

Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн, Хууль зүйн ухааны доктор, Я.Цэлмэн, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, Хууль зүйн ухааны магистр Г.Дэлгэрбаяр нар

-“Төрийн албан хаагчаас тайлбар, мэдүүлэг авахад хүний эрхийг зөрчихөөс урьдчилан сэргийлэх нь”

-“Төрийн албан хаагч эрүү шүүлтээс ангид байх эрхээ эдлэх нь” сэдвээр зохион байгуулж, төрийн албан хаагчдаас хүний эрхий чиглэлээр санал асуулга авч харилцан ярилцаж, санал солилцов.

4 хүн нарын зураг байж магад

Сургалтад аймгийн Засаг даргын Тамгын газар, Прокурорын газар, Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Шүүхийн шинжилгээний газар, Зэвсэгт Хүчний 123 дугаар анги, Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар зэрэг долоон байгууллагын 110 алба хаагч хамрагдлаа.

2 хүн ба бичвэр нарын зураг байж магад

1 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ