Төрийн албаны 2024 оны гуравдугаар улирлын шалгалт маргааш буюу есдүгээр сарын 18-нд улс орон даяар нэгэн зэрэг эхэлнэ. Энэ удаагийн шалгалтад Ховд аймгаас 133 иргэн оролцохоор бүртгүүлсэн байна. Үүнээс Хөгжлийн бэрхшээлтэй хоёр иргэн бүртгүүлжээ.Төрийн албаны ерөнхий шалгалт өгөхөөр бүртгүүлсэн иргэдэд заавар, мэдээлэл өгч 40 гаруй иргэн оролцож, шалгалттай холбоотой бусад асуудлаар мэдээлэл хүргэж, оролцогчдоос ирүүлсэн асуултад хариулт өгч ажиллалаа. Огноо: 9/17/2024 Төрөл: Аймгийн ЗДТГ Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 1931 Мэдээ таалагдсан: