-Аргын тооллын 9 сарын 13. Баасан (Сугар) гараг (2024)



-Аргын тооллын 9 сарын 13. Баасан (Сугар) гараг (2024)
-Билгийн тооллын шинийн 10, цагаан луу, мэнгэ 6 цагаан, суудал гал, од суулга-19, идэр барилдлагат өдөр. Лусын буулт, их хар өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:26-19:08.
-Өдрийн сайн цаг: Луу(07:40-09:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40) болой.
-Үс засуулахад эрхтэн хүчин дэлгэрэх маш сайн. Харин нохой, бар, туулай, гахай жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Хулгана, бич, луу, хонь, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин нохой, бар, туулай жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд ам, мөр, бэлхүүст, гэрийн сүлд гэр, байшинд орших болой.
-Ноёд хаад, хонь, бич, тахиа жилтний сүлд гараг, бар, туулай жилтний харш гараг.
-Сайн нь: Аливаа санасан зөв ажил үйл сэтгэлчлэн бүтэх сайн. Муу нь: бузарыг дарж, дайсагнах үйл, эвлүүлэх, бэрийн үйл, улайны үйл, мал гаргах, ан гөрөө хийх, цэрэгт мордох, онгоц, сал, модон тээрэм урлах, гүүр барих, хануур төөнүүр хийлгэх, газар малтах, оёж, хатах, эсгэх, замд гарах, эд, мал худалдан авах, эд хөрөнгө зээлдүүлэх, нэхэх, нүүдэл хийх муу. Мал адгуус дэлгэрдэгч мал бүү гарга.
-Зурхайч Д. Цогтбаатар.

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ