Гирийн спортын Дэлхийн хошой аварга Б.Баярсайханд хүндэтгэл үзүүллээ

May be an image of 6 people

Энэ оны 08-р сард Кыргыз улсад болсон Гирийн спортын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Хилийн цэргийн 0208 дугаар тусгай салбар, Хилчин спорт хороо, "Баянголын хүлгүүд” компанийн тамирчин, дэд ахлагч, Ховд аймгийн Манхан сумын харьяат Батболдын Баярсайхан амжилттай оролцож, Дэлхийн хошой аварга болсон.
Тодруулбал, Гирийн спортын Дэлхийн аваргаас цээжнээс өргөлтийн төрөлд болон огцом өргөлтийн төрөлд тус тус алтан медаль хүртэж, эх орныхоо нэрийг цуурайтуулан, төрийн далбаагаа мандуулсан юм.

May be an image of 3 people, flower and wedding

Дэлхийн хошой аварга Батболдын Баярсайханд хүндэтгэл үзүүлэх ёслолыг энэ сарын 7-ны өдөр аймгийн төв талбайд зохион байгуулаа. 
Ёслолын арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди болон Дэлхийн хошой аварга Б. Баярсайханы гэр бүл, ах дүү, Зэвсэгт хүчний 123-р ангийн үлээвэр найрал хөгжмийн салаа, Ховд нутгийн зон олны төлөөлөл оролцлоо.  
Энэ үеэр аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди мэндчилгээ дэвшүүлж, цаашдын ажил үйлс, спортын замналд нь өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөв. Мөн Дэлхийн хошой аварга Батболдын Баярсайханыг Ховд аймгийн “Хүндэт тэмдэг”-ээр шагналаа. 

May be an image of 2 people and text

Б.Баярсайхан нь 2019 оноос эхлэн Гирийн спортоор хичээллэж эхэлсэн бөгөөд Жүдо, Самбо, Сумо гэх мэт бөхийн спортоор мөн хичээллэдэг. 
2019 онд Жүдо бөхийн залуучуудын багийн улсын аварга болсон амжилт үзүүлсэн тэр цагаас өнөөдрийг хүртэл улсын болон дэлхийн чансаатай олон уралдаан тэмцээнд амжилттай оролцож шагналт байранд шалгаран нутаг орныхоо нэрийг өндөрт өргөж яваа Ховд нутгийн бахархал болсон тамирчдын нэг. 

May be an image of 5 people

Түүний гаргасан амжилтаас онцолбол
2019 онд - Жүдо бөхийн залуучуудын багийн улсын аварга, Оюутан залуучуудын улсын аваргын хүрэл медаль, Бүстэй бөхийн Улсын аваргын хүрэл медаль
2021 онд - Жюү Жицү улсын аварга, Бүстэй бөхийн залуучуудын улсын аваргын мөнгөн медаль, Кураш бөхийн Улсын аваргын мөнгөн медаль
2022 онд - Жюү-Жицү улсын аварга,
2023 онд - Гирийн дэлхийн аваргын 3 алт, 1 мөнгөн медаль, Кураш бөхийн Азийн аваргын хүрэл медаль, Жүдо бөхийн оюутны улсын аварга, 
2024 онд - Цэргийн гардан тулаан 2024 (Монгол туургатны аварга) хүрэл медаль, Сумо, Самбо бөхийн улсын аваргын хүрэл, Жүдо бөхийн оюутны Улсын аваргын хүрэл, Гирийн дэлхийн аваргын хос алтан медаль хүртжээ. 
Тэрбээр, Монголын Самбо бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Монголын Гирийн спортын холбооны Ерөнхийлөгч, МУГТ, гавьяат дасгалжуулагч Г.Үүрцолмонгийн удирдлага дор бэлтгэл сургуулилалтаа хийдэг байна.

May be an image of 6 people, trumpet, clarinet, saxophone, oboe and text

May be an image of 12 people and text
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ