Баруун аймгуудын Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хоол зүйч, тогоочдын ур чадварын уралдаан боллоо

May be an image of 7 people and text

Европын холбооны санхүүжилтээр НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын хэрэгжүүлж буй “Монгол улсад Тогтвортой хөгжлийн зорилгуудтай уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” UNJP/MON/022/UND төслийн хүрээнд Боловсролын ерөнхий газар, Ховд аймгийн Боловсролын газар, Шинэ Ховд Баруун Бүсийн Хөгжлийн Корпорац ОНӨААТҮГ хамтран “Баруун бүсийн аймгуудын Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хоол зүйч, тогоочдын ур чадварын уралдаан”-ыг энэ сарын 7-8-ны өдрүүдэд Ховд аймагт зохион байгууллаа.  

May be an image of 3 people and clarinet

Хүүхдийн дундах бичил шим тэжээлийн бодисын дутлыг бууруулах, хоолны шим тэжээллэгийг дээшлүүлэхэд малын дотор мах ашиглан хүүхдийн нас биеийн онцлогт тохирсон  хоолны нэр төрлийг нэмэгдүүлэх, Ерөнхий Боловсролын Сургууль, цэцэрлэгийн хоол зүйч, тогооч болон хоол үйлдвэрлэл, үйлчилгээний ажилтан, мэргэжилтнүүдийн ур чадварыг сайжруулах зорилготой уг уралдааны 1-р шатанд 112 оролцогч онлайнаар оролцсон юм. 
Үүнээс шалгуур үзүүлэлтийн дагуу 2-р шатанд 30 оролцогч шалгарч Ховд аймагт болсон ур чадварын уралдаанд биечлэн оролцлоо.

May be an image of 2 people

Тэд дотор мах, дайвар түүхий эд ашиглан Шөлтэй хоол, Үндсэн хоол, Зууш бэлтгэх гэсэн 3 төрлийн хоол хийж, хүүхдийн хоолны шинэлэг жор, технологи боловсруулж өрсөлдсөнөөрөө онцлог байлаа. 
Энэ үеэр хоолны төрөл тус бүрд эхний 4 байрыг шалгаруулж шагнаж урамшуулсан юм.  

May be an image of 2 people

Дотор маханд агуулагдаж байгаа хүний биед хэрэгцээтэй төрөл бүрийн шимт бодисын агууламж нь махтай харьцуулахад маш өндөр бөгөөд хоногт бага хэмжээгээр хэрэглэхэд шаардлагатай шимт бодисоо авах боломжтой гэдэг нь судалгаагаар тогтоогджээ. Тухайлбал хатаасан уушгинаас 16гр, хатаасан дэлүүнээс 6гр-ыг хэрэглэхэд өдөрт шаардлагатай төмрийн хэрэгцээг 100 хувь хангадаг байна. 
Гэтэл манай улс дотор махны арвин их нөөцтэй боловч түүний 10 хүрэхгүй хувийг хэрэглэж байгаа нь дотор махны ихэнх нь хаягдаж байгааг харуулж буй үзүүлэлт юм. 
Иймээс дотор махаар хүүхдийн хоолны онцлог, шим тэжээлийн шаардлагат нийцүүлэн хоолны шинэлэг жор, технологи боловсруулж хэрэглээнд нэвтрүүлснээр хүүхдийн биед шаардлагатай шимт бодисыг хоолноос авах боломжийг нэмэгдүүлэх өндөр ач холбогдолтой гэдгийг зохион байгуулагчдын зүгээс онцолж байв.

May be an image of 7 people and text

May be an image of 6 people and text

May be an image of 13 people and text



Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ