Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр буюу малжуулах үйл ажиллагааг Ховд аймаг үе шаттай хэрэгжүүлж байна. Энэ онд 140 гаруй малчин өрхийг малжуулахаар төлөвлөсний 38 нь Булган, Үенч сумаас хамрагдаж байгаа юм. Хөтөлбөрт хамрагдсан дээрх хоёр сумын малчин тус бүр 8.0 сая төгрөгийн дэмжлэг авлаа. Аймгийн Засаг дарга, Баруун бүсийн зөвлөлийн дарга Энхбатын БОЛОРМАА, аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Л.Билэгдэмбэрэл нар Булган суманд ажиллах үеэрээ “МАЛЖУУЛАХ ХӨТӨЛБӨР”-т хамрагдсан малчдад “БАТЛАМЖ” олгож амжилт хүслээ. 2017 оноос хойш хэрэгжүүлсэн тус хөтөлбөрт өнгөрсөн хугацаанд 16 сумын 500 орчим малчин өрхийг хамруулж 2.1 тэрбум төгрөгийн санхүүгийн дэмжлэг олгосон байна. Огноо: 6/3/2024 Төрөл: Аймгийн ЗДТГ Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 1327 Мэдээ таалагдсан: