Төрийн албаны 2024 оны нэгдүгээр улирлын ерөнхий шалгалтад улсын хэмжээнд 4259 иргэн оролцохоор бүртгүүлсэн байна. Энэ сарын 13-ны өдрөөс улс орон даяар нэгэн зэрэг эхлэх уг шалгалтад Ховд аймгаас 165 иргэн оролцохоор бүртгүүлжээ. Энэ удаагийн шалгалтад Хөгжлийн бэрхшээлтэй хоёр иргэн оролцоно. Шалгалт маргааш өглөө /2024.03.13/ орон нутгийн цагаар 07:30-д эхлэх ба хоёр өдрийн хугацаанд долоон ээлжээр аймгийн Засаг даргын Тамгын газрын "ИРГЭНИЙ ТАНХИМ"-д зохион байгуулахаар ажлын хэсэг бэлтгэл хангаж байна. Өнөөдөр /2024.03.12/ шалгалтад оролцох иргэдэд заавар зөвлөгөө өгч, анхаарах асуудлын талаар мэдээлэл өглөө. Тус арга хэмжээнд 80 гаруй иргэн оролцов. Огноо: 3/12/2024 Төрөл: Аймгийн ЗДТГ Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 1822 Мэдээ таалагдсан: