Аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын барилгын их засварыг "Өвсний үндэс" хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр хийхээр гэрээ байгуулав


Зургийн тодорхойлолт алга байна.

Аймгийн Засаг дарга Энхбатын Болормаа Япон улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарүтэй цахим уулзалт зохион байгууллаа. Уулзалтын үеэр аймгийн Засаг дарга Э.Болормаа:

Хаваржилтын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ. Мөн 2024 оныг “Хүүхдэд ээлтэй хүний хөгжлийг дэмжих жил” болгон зарлаж тодорхой зорилт дэвшүүлсэн. Төрийн болон төсөл хөтөлбөр, ОУ-ын байгууллагуудын үйл ажиллагааг хүүхэд рүү чиглүүлж байгаагаа онцлов.

May be an image of 2 people, newsroom and text

Аймгийн Засаг дарга Э.Болормаа өнгөрсөн жил Японы “Өвсний үндэс” хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын барилгын их засварын ажлыг хийж гүйцэтгэхээр хүсэлт илгээсэн нь дэмжигдэж өчигдөр /2024.03.11/ талууд гэрээнд гарын үсэг үзэглэлээ. Их засварын ажилд 690 гаруй сая төгрөг зарцуулахаар төсөвлөсөн байна. 

May be an image of 1 person and text

Монгол улсын түүхэнд томилогдсон аймгийн анхны эмэгтэй Засаг дарга хүүхдийн хөгжлийг дэмжих санаачилга гарган ажиллаж байгааг тусгайлан дэмжиж ийнхүү хамтран ажиллахаар болов.

Аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газар нь одоогоор 15 нэр төрлийн дугуйлан хичээллүүлж, жилд дунджаар 1000 гаруй хүүхдийг хамруулдаг. Тус байр нь 2008 онд ашиглалтад орсон. Түүнээс хойш их засвар хийгдээгүй. Олон жилийн ашиглалтын явцад хуучирч муудсан. Өөрөөр хэлбэл 15 жилийн дараа их засвар хийх боломж бүрдлээ. 

Энэ нь “Өвсний үндэс” хөтөлбөрөөс Ховд аймагт хэрэгжүүлж буй 23 дахь төсөл болж байна. Хамгийн сүүлд Мөнххайрхан сумын эмнэлгийн өргөтгөлийн барилгыг санхүүжүүлж алслагдсан сумын хүн амын эрүүл мэнд, эмч ажилчдын ажиллах орчныг бүрдүүлэхэд хамтран ажилласан юм.

May be an image of 1 person and text
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ