ХОВД АЙМАГ:Улсын нөөцөд байгаа тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр сумдад хуваарилахаар боллоо

6 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Өнөөдөр /2024.03.11/ аймгийн Онцгой комисс хуралдлаа. Гишүүдийн 90 гаруй хувийн ирцтэй хуралдсан энэ удаагийн хурлаар:

Гуравдугаар сарын цаг агаарын болон мал хаваржилтын нөхцөл байдал, улс, аймгийн нөөцөд байгаа тэжээл, эрдэнэшишийг сумдад хөнгөлөлтэй үнээр хуваарилан олгох зэрэг нийт зургаан асуудлыг хэлэлцэв.
Хэлэлцсэн асуудал бүрд гишүүдийн саналыг тусган холбогдох хууль, журмын дагуу тогтоол шийдвэр гарган хэрэгжүүлж ажиллахаар тогтлоо.

2 хүн, хичээл хийж буй хүмүүс ба бичвэр нарын зураг байж магад

Аймгийн УЦУОШТөвөөс өгч буй мэдээллээр энэ сард цаг агаар харьцангуй тогтвортой байна. Гэхдээ гуравдугаар сарын 14-15-ны үеэр зарим газраар бага зэрэг цас орж уулархаг нутгаар цасан болон шороон шуурга шуурна. Энэ үеэр бага зэрэг хүйтэрч 18-аас эргээд дулаарах төлөвтэй байна. Тиймээс малчид, ард иргэдэд цаг агаарын нөхцөл байдлын талаарх мэдээллийг цаг хугацаанд нь урьдчилан хүргүүлж ажиллахыг анхааруулав.

2 хүн нарын зураг байж магад

Бүх сумдад мал төллөлт эхэлж байна. Хаваржилт хүндэрсний улмаас малын хорогдол 22000 гаруй толгойд хүрсэн мэдээг аймгийн ХХААГ-аас өглөө. Ховд аймгийн хувьд бусад аймгуудтай харьцуулахад цас, зуд харьцангуй гайгүй байгаа учир эрсдэлээс сэргийлэх боломж байгааг онцоллоо. Тийм учраас улсын нөөцөд байгаа тэжээлийг сумдад хуваарилан 50 хувийн хөнгөлөлттэй үнээр олгохоор болов.

2 хүн нарын зураг байж магад


Мөн аймгийн нөөцөд байгаа эрдэнэшишийг хуваарилж зорилтот сумдад олгохоор шийдвэрлэн тооцоо, судалгааг нарийн гарган хариуцлагатай ажиллахыг холбогдох байгууллагын дарга нарт чиглэл өглөө.

4 хүн ба бичвэр нарын зураг байж магад
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ