“Иргэн төвтэй хөгжлийн төлөө” сэдэвт Багийн Засаг дарга нарыг чадавхжуулах богино хугацааны сургалт өнөөдөр /2024.03.11/ Ховд аймагт эхэллээ.
Ховд аймаг 17 сумын 91 багтай. Үүний 12 нь аймгийн төвд, 18 нь сумын төвд, 61 нь хөдөөгийн баг.
Засгийн газар, Удирдлагын академи, аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран зохион байгуулж буй энэхүү сургалтад өнөөдрийн байдлаар 84 багийн Засаг дарга оролцож, мэдлэг, ур чадвараа хөгжүүлж байна.
Хоёр өдрийн турш үргэлжлэх тус сургалтаар:
✅️Асуудал тодорхойлох, эрэмбэлэх,
✅️Засаглал, иргэдийн оролцоо,
✅️Багийн түвшинд үзүүлэх үйлчилгээ, Засаг даргын чиг үүрэг
✅️Хамтран ажиллах арга, ур чадвар
✅️Захиргааны шийдвэр, хууль тогтоомжийн хэрэглээ зэрэг 8 сэдвийн хүрээнд холбогдох албан тушаалтнууд мэдээлэл хийж, тэдэнд тулгамдаж буй асуудлын талаар харилцан санал солилцож, багаар ажиллаж байгаа юм.
Төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх анхан шатны нэгж бол баг. Иймээс төрийн үйлчилгээг иргэдэд үр дүн, үр нөлөөтэй хүргэхэд нь багийн Засаг даргад шаардлагатай мэдлэг, чадварыг дээшлүүлж хандлалгыг төлөвшүүлэхэд сургалтын зорилго чиглэж байна.
Энэхүү богино хугацааны сургалт маргааш өндөрлөнө.