Ховд аймгийн нэр бүхий иргэдийг Монгол Улсын төрийн дээд одон медалиар шагнасныг энэ сарын 06-ны өдөр гардуулан өглөө.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу Эх орончдын өдрийг тохиолдуулан боловсрол, соёл урлаг, хөдөө аж ахуйн салбар болон хувийн хэвшлийн байгууллагад олон жил ажиллаж, аймаг орон нутгийнхаа бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтэд бодит хувь нэмэр оруулсан нэр бүхий 50 орчим иргэн
"Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон",
"Алтангадас одон",
"Хөдөлмөрийн хүндэт медаль" хүртлээ.
Салбар салбартаа ажил үйлс, амжилт ололтоороо манлайлж, төрдөө үнэлүүлсэн иргэдийн шагналыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд, аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Засаг дарга Э.Болормаа болон албаны бусад төлөөлөл гардуулж баяр хүргэв.
Мөн МҮОНР-гийн "Таван эрдэнэ" нэвтрүүлгийн нэрэмжит
"Алтан тугал”-ны эзнээр Буянт сумын Нарийн гол багийн малчин Дашдаваагийн Ганхүү,
“Алтан хурга”-ны эзнээр Чандмань сумын Тахилт багийн малчин Ганболдын Энхбат нар шагнагдсаныг энэ үеэр мөн хүндэтгэлтэйгээр гардуулан өгч баяр хүргэлээ.