Ховд аймгийн Засаг дарга Энхбатын Болормаагийн санаачилгаар аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, аймгийн Засаг даргын дэргэдэх Эмэгтэй даргатай агентлаг, байгууллагууд хамтран
“ХОВДЫН БҮСГҮЙЧҮҮД" өдөрлөг, үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байна.
Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтан аймгийн эмэгтэйчүүдэд чиглэсэн бүх төрлийн үйлчилгээг нэг цэгээс үзүүлэх, хувиараа хөдөлмөр эрхлэгч эмэгтэйчүүдийн ажил үйлчилгээ, бараа бүтээгдэхүүнийг сурталчлах, харилцан бие биеэсээ суралцах, нийгэмд эерэг уур амьсгалыг түгээж хамтдаа гэрэлтэхэд арга хэмжээний зорилго чиглэж байгаа юм.
Өнөөдөр /2024.03.05/ эхэлсэн тус өдөрлөг, үзэсгэлэн худалдаанд бизнес эрхлэгч 70 гаруй эмэгтэйчүүдийн төлөөлөл оролцож ажил үйлчилгээгээ сурталчилж байна.
Энэ үеэр
🔸 Төрийн байгууллагын үйлчилгээ
🔸 Сэтгэл зүйн үйлчилгээ
🔸 Эрүүл мэнд, гоо сайхны үйлчилгээг үзүүлж байна.
Түүнчлэн “Мартын-8” эмэгтэйчүүдийн бэлгийн багцын үзэсгэлэн худалдааг нэг дороос үзэж сонирхох, худалдан авалт хийх боломжтой.
Эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн ажил үйлчилгээ олон нийтэд хүрч эрүүл зөв сонголтыг бий болгох нь энэ өдөрлөгийн үр дүн байх юм.
Мөн энэ үеэр бизнесийн салбарт тууштай ажиллаж олон иргэдийг ажлын байраар тогтвортой ханган ажиллаж буй эмэгтэйчүүдийн төлөөлөл, онцлог ажлын байрыг сонгон тууштай хөдөлмөрлөж байгаа хөдөлмөрч эмэгтэйчүүдийг алдаршуулна.
Орон нутагт анх удаагаа зохион байгуулагдаж буй тус өдөрлөг, үзэсгэлэн худалдаа аймгийн Спортын төв ордонд өнөөдөр, маргааш 2 өдрийн турш явагдана.