Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан ажлын хэсэг Ховд аймагт ажиллаж байна.
Өчигдөр /2024.03.04/ Мөст сумаас томилолтоо эхэлж дараагаар нь Алтай суманд ажиллан тус сумын иргэдтэй уулзалт зохион байгуулав.
Энэ үеэр Засгийн газраас хийж хэрэгжүүлж буй бодлого шийдвэрийг танилцуулахын зэрэгцээ хаврын хүнд хэцүүг
"ХАМТДАА ДАВНА" зорилтын хүрээнд малчдад хүрч ажиллан тэдэнд чиглэсэн ямар бодлого, үйл ажиллагаа явуулж байгаа талаар мэдээлэл хийлээ.
Мөн иргэдийн сонирхсон асуултад хариулж санал солилцов.