Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан ажлын хэсэг Ховд аймагт ажиллаж байна.
Энэ удаагийн томилолтоо Мөст сумаас эхэллээ.
Ховд аймгийн нийт сумдын 70 гаруй хувь нь хаваржилт харьцангуй сайн.
Харин Булган, Алтай, Үенч сум цас ихтэй, Цэцэг, Мөст, Дөргөн суманд хаваржилт хүндхэн байна.
Мөст сумын хувьд Давс, Хужирт, Баянхайрхан багт хаваржилт илүү хүндэрчээ.
Өнөөдрийн байдлаар тус суманд 2200 толгой мал хорогдсон байна.
Орон нутагт ажиллан хаваржилтын нөхцөл байдалтай танилцаж яваа ажлын хэсэг Мөст сумын ЗДТГ-т Suzuki jimny маркийн суудлын автомашин гардууллаа.
Мөн 24.4 тонн тэжээлийг хөнгөлөлттэй үнээр олгож Хүнсний багц-18 хайрцгийг хүлээлгэн өгөв.
Ажлын хэсэг Алтай, Үенч, Булган суманд ажиллана.