Ховд аймгийн алтайн өврийн гурван суманд /Булган, Алтай, Үенч/ цас ихтэй. Хаваржилт хүнд байна. Хэд хэдэн удаа орсон цас, цасан шуурганы улмаас зам даваа хаагдах, ялангуяа алслагдсан багийн малчид малтайгаа салхинд уруудах, төөрөх, цасанд суух зэрэг асуудал үүссэн.
Цаг агаарын энэ хүндрэл бэрхшээл, эрсдэлийн үед Үенч сум дахь Хилийн цэргийн 0130 дугаар анги үндсэн үүрэг болон Улс, аймгийн Онцгой комиссоос өгсөн чиглэлийн дагуу ажиллаж байна.
Өнгөрсөн хугацаанд 15 бүлэгт 72 хүн 19 тээврийн хэрэгсэлтэй ажиллаж нийт 1970 км зам гаргажээ. Хамгийн хол нь Алтай сумаас 360 км-т очиж ажилласан байна.
Малчдад 18.7 өвс, 5.5 тонн хивэг, 3.5 тонн тэжээл хүргэн, нэг айл, 1309 толгой малыг нүүлгэн шилжүүлж нөхцөл байдлаас шалтгаалан долоон удаагийн аврах ажиллагаа явуулан 23 хүний амь насыг аварчээ.