Буянт суманд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Онцгой комисс хуралдлаа

May be an image of 5 people, snowplow, road and text

Буянт голын ус тэлж, Буянт сумын гүүрний хоёр талаар халиа дошин үүсэж хатуу хучилттай авто зам, үерийн даланг ус давж сумын төвийн айл өрхүүд усанд автах эрсдэл бий болсон. 
Аймгийн Засаг дарга Э.Болормаа өнөөдөр /2024.02.28/ үүссэн нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, үүнтэй холбогдуулан аймгийн Онцгой комиссыг хуралдууллаа. 

May be an image of 2 people, people studying and eyeglasses

Сум орон нутгийн зүгээс мэргэжлийн байгууллага, иргэдийн оролцоотойгоор нэг сар гаруй хугацаанд айл өрхүүдийг усанд  автах  эрсдэлээс  урьдчилан сэргийлэх  ажлыг  үе шаттай  зохион байгуулж байна.
Тухайлбал, аймгийн “АЗЗА” ТӨХК нь 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 3 техник, 10 хүний бүрэлдэхүүнтэйгээр замын зорчих хэсгийг хамгаалж даланг өндөрлөн ажиллаж байна. 
Мөн Сумын Онцгой комисс, мэргэжлийн ангийн бүрэлдэхүүн, ард иргэд дайчлагдан усны хэмжээг багасгах зорилгоор тодорхой цэгт цооног гаргах, усны боолт хийх, зам дээр үүссэн халтиргаа мөсийг цэвэрлэх, айл өрхийн хашаа руу орж байгаа усанд хамгаалалт хийх, уурын зуухны үнсийг давстай хольж асган шар усны хайлбар ус гүйх суваг  гаргах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэсээр байна. 

May be an image of 3 people and people studying

Иймд дээрх нөхцөл байдалтай уялдуулан аймгийн Онцгой комиссоос дараах шийдвэрийг гаргалаа. 
✅ Аймгийн Онцгой комиссын дэмжлэгтэйгээр 2 тонн шатахууны дэмжлэг үзүүлэх, 
✅ Зэвсэгт хүчний 123-р анги, Ховд Онцгой байдлын газар, аймгийн БОАЖГазар зэрэг мэргэжлийн байгууллагууд хүн хүч гаргаж ажиллах
✅ 2 тонн давсны дэмжлэг үзүүлэх
✅ нэмж шаардлагатай техник, тоног төхөөрөмжийн тусалцаа үзүүлэхээр боллоо. 

May be an image of 5 people

Үүнээс гадна аймгийн хаваржилтын нөхцөл байдлын мэдээлэлтэй танилцаж, сумдаас ирүүлсэн өвс, тэжээлийн хүсэлтийн дагуу 
✅ Мөст суманд 10 тонн хивэг, 12.5 тонн хорголжин тэжээл, 2 тонн хүчит тэжээл нийт 24.5 тонн тэжээлийг 50%-ийн хямдралтай үнээр
✅ Дарви суманд 20 тонн хорголжин, 10 тонн улаан буудай нийт 30 тэжээлийг ,
✅ Дөргөн суманд 10 тонн хивэг, 20 тонн хорголжин тэжээл, 2 тонн хүчит тэжээл нийт 32 тонн тэжээлийг,
✅ Чандмань суманд 8 тонн хивэг, 8 тонн хорголжин, 5 тонн улаан буудай нийт 21 тонн тэжээлийг үндсэн үнээр нь олгохоор шийдвэрлэв.

May be an image of 6 people

May be an image of 9 people and text



Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ