“Хаврын өнгө” цагаан сарын үзэсгэлэн худалдаа аймгийн Биеийн тамир спортын төв ордонд 2 дахь өдрөө амжилттай үргэлжилж байна.
Хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэд, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг сурталчлах, Ховдод үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг борлуулах, хэрэглэгчдэд хямд үнэтэй, чанартай, өргөн сонголттой бараа бүтээгдэхүүнийг нэг цэгээс худалдан авах боломж бүрдүүлэх зорилготой уг үзэсгэлэн худалдааг аймгийн Засаг даргын Тамгын газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Төрийн банк, (Best) Хөгжлийн шийдэл ОУ-ын байгууллага хамтран зохион байгуулж байгаа юм.
Үзэсгэлэн худалдаанд өнөөдрийн /2024.01.31/ байдлаар 90 гаруй бизнес эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж оролцон, бэлэг дурсгал, хүнс, цагаан идээ, гар урлалын бүтээгдэхүүний нэр төрлүүдээс дэлгэн иргэдэд танилцуулж, худалдан борлуулж байна.
Үзэсгэлэн худалдаа нэгдүгээр сарын 30-нд эхэлсэн.