Аймгийн Засаг даргын Тамгын газарт дараах түр орон тоонд нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлалаа

зурат төсөл ба бичвэр нарын зураг байж магад

АЖЛЫН БАЙРНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЖ БАЙНА

Ховд аймгийн Засаг даргын Тамгын газарт дараах түр орон тоонд нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлаж байна. Үүнд:
Авто замын инженер
Дулааны инженер
Уул уурхайн инженер
Сонгон шалгаруулалтад оролцогч нь Төрийн албаны тухай хуульд заасан дараах материалыг ирүүлнэ. Үүнд : 
1. Дээд боловсролын дипломын хуулбар \нотариатаар баталгаажуулсан\
2. Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр төлөх өр төлбөргүй, ял шийтгэлгүй болох баримт
Мөн дараах баримтыг нэмэлтээр ирүүлнэ. Үүнд :
1. Өргөдөл, хүсэлт 
2.  Төрийн албан хаагчийн анкет үнэн зөвөөр бөглөж ирүүлэх
3.  Татварын албанд өр төлбөргүй болох баримт /ААН үүсгэн байгуулсан болон хувьцаа эзэмшигч бол/
Сонгон шалгаруулалтад оролцогч нь дээрх материалыг 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн дотор цахим болон бичгээр ирүүлэх боломжтой.
Бичгээр: Аймгийн Засаг даргын Тамгын газрын 209 тоотод
Цахимаар: munkhzaya003@gmail.com хаягаар
Шаардлагатай тохиолдолд мэдээлэл авах утас: 89962499

Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ