Ховд их сургуульд эрэлттэй мэргэжлээр суралцаж буй зарим оюутнуудад “Аймгийн Засаг даргын нэрэмжит тэтгэлэг” олгоно

4 хүн нарын зураг байж магад

Монгол Улсын их сургуулийн Ховд дахь их сургууль өнөөдөр /2023.09.01/ 45 дахь хичээлийн шинэ жилийн нээлтээ хийж эрдэмтэн багш нар, оюутан залуусаа хүлээж авлаа.

2 хүн, бумба ба бичвэр нарын зураг байж магад

Тус сургуульд энэ жилийн жилд бакалаврын 40, магистр, докторын 20 орчим мэргэжлээр 1600 гаруй оюутан суралцана. Үүний 300 орчим нь шинэ элсэгчид. 

Мөн Япон, Солонгос, Тайван, БНХАУ, ОХУ, Казахстан улстай 10 гаруй мэргэжлээр 2+2 ос дипломтой хамтарсан хөтөлбөр, оюутан солилцоо, цалинтай дадлагажигч оюутан хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллана.

12 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Багш мэргэжлээс гадна инженер, санхүү, эрх зүй, програм хангамжийн чиглэлээр сургалтын үйл ажиллагааг явуулахын зэрэгцээ эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг бакалавр, магистр, докторын бүх шатанд жигд хөгжүүлэх, гадаад дотоодын хамтын ажиллагааг улам өргөжүүлэх зорилт тавин ажиллаж байгаа талаар сургуулийн төлөөллүүд онцоллоо.  

1 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Баруун бүсийн ууган их сургууль болох  Монгол Улсын их сургуулийн Ховд дахь их сургуулийн хичээлийн жилийн нээлтэд аймгийн Засаг дарга, Баруун бүсийн зөвлөлийн дарга Э.Болормаа оролцлоо. 

1 хүн, бумба ба бичвэр нарын зураг байж магад

Энэ үеэр тус сургуульд эрэлттэй мэргэжлээр суралцаж буй Ховд аймгийн харьяат оюутнуудад “Аймгийн Засаг даргын нэрэмжит тэтгэлэг” олгохоор шийдвэрлэснийг дуулгав. 

5 хүн нарын зураг байж магад

Энэ хичээлийн жилээс эхлэн олгох уг тэтгэлэгт бакалаврын өдрийн ангид математик, физик, хими, гадаад хэлний чиглэлээр амжилттай суралцаж буй 2,8-аас дээш голч дүнтэй Ховд аймгийн 16 сум, Жаргалант сумын 12 баг тус бүрээс нэг нэг суралцагч, элсэлтийн ерөнхий шалгалтад 550 дээш оноо авсан 12 суралцагчдад сарын 200,000 төгрөгийг улирал бүр олгох аж.

6 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Үүнээс гадна багш мэргэжлээр сайн суралцсан оюутнууд Монгол Улсын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдана. Мөн сургуулийн, гадаад дотоодын төсөл хөтөлбөрийн олон тэтгэлэг, хөнгөлөлтөд хамрагдах боломж бий.

3 хүн нарын зураг байж магад

14 хүн нарын зураг байж магад



Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ