Усны алдагдлыг багасгавал ширгэсэн нуур сэргэх үү?

Зургийн тодорхойлолт алга байна.

Зэрэг сумын Гүвээ багийн нутагт байрлах “ЦАГААН НУУР”, “ХОЛБОО” хоёр нуурын хойд нуур нь ширгээд байгаа.  

Мэргэжилтнүүдийн тайлбарлаж буйгаар уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй “Төгрөг”-ийн голын усны түвшин багассанаас нөгөө талаар Манхан сумын Баянгол багийн 10-аад өрх тариа, ногоо, хадлангийн талбай руу суваг шуудуу татсантай холбоотой гэж үзэж байна. 

Зургийн тодорхойлолт алга байна.

2019 оноос хойш хөндөгдөж буй энэ асуудлаар Манхан, Зэрэг сумын удирдлагууд, холбогдох мэргэжилтнүүд удаа дараа уулзаж, газар дээр нь очиж ажилладаг ч тодорхой шийдэлд хүрээгүй байна. 

3 хүн нарын зураг байж магад
 
Тэгвэл үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Засаг даргын захирамжаар байгуулсан ажлын хэсэг 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс хойш хамтарсан хяналт шалгалт хийж дүгнэлт гаргахаар ажиллаж байна.

3 хүн нарын зураг байж магад

Өчигдөр /2023.08.28/ аймгийн Засаг даргын орлогч, ажлын хэсгийн ахлагч Т.Дэлгэрсайханаар ахлуулсан ажлын хэсэг дээрх хоёр сумын болон багийн Засаг дарга нарыг байлцуулан газар дээр нь ажиллав. 

3 хүн нарын зураг байж магад

Энэ үеэр нуурыг тэжээгч голын усны түвшнийг нэмэгдүүлж сэргээх ямар боломж байгаа талаар ярилцлаа. 

2 хүн нарын зураг байж магад

Үүний үр дүнд: 

-Холбогдох зардлыг нь гаргаж зарим шуудууг хааж усны алдагдлыг багасгах,
-“Төгрөг”-ийн голоос суваг татаж газар тариалан эрхэлж буй иргэд шаардлагатай үед усаа авч бусад үед хаах,  
-Нэг хүний эрх ашгийг бус нийтийн цаашлаад байгаль, эх дэлхийгээ хайрлан хамгаалах чиглэлээр иргэдэд мэдээ мэдээлэл хүргэж ажиллах, 
-Цаашид усыг хуваарьтай, зөв зүйтэй ашиглахад “ТОЛГОЙН БАРИЛГА” барих нь чухал учраас Манхан, Манхан сумын Зэрэг гол баг болон Зэрэг сум, Зэрэг сумын Гүвээ багийн удирдлагууд хамтран төсөв, тооцоо судалгаа гарган танилцуулахаар боллоо.

Зургийн тодорхойлолт алга байна.

5 хүн нарын зураг байж магад

Зургийн тодорхойлолт алга байна.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ