-Аргын тооллын 8 сарын 26. Бямба (Санчир) гараг (2023)



-Аргын тооллын 8 сарын 26. Бямба (Санчир) гараг (2023)
-Билгийн тооллын шинийн 10, улаан луу, онгоц-18 од, суудал гал, мэнгэ 3 хөх, идэрийн барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:01-19:46.
-Өдрийн сайн цаг: Луу(07:40-09:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40) болой.
-Үс засуулахад эрхтэн хүчин дэлгэрэх сайн. Харин нохой, гахай, хулгана, үхэр жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Бич, луу, үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин нохой, гахай, хулгана жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд ам, мөр, бэлхүүст, гэрийн сүлд гэр, байшинд орших болой.
-Нялхас, үхэр жилтний сүлд гараг, гахай, хулгана жилтний харш гараг.
-Аливаа санасан зөв үйл сэтгэлчлэн бүтмүй. Харин газар хөндөх, хариулга хийх, мод таслах, суваг шуудуу ухах, эвлүүлэх, бэрийн үйл, улайны үйл, мал гаргах, ан гөрөө хийх, үхэгсдийн үйл, цэрэгт мордох, онгоц, сал, модон тээрэм урлах, гүүр барих, хануур төөнүүр хийлгэх, газар малтах, замд гарах, хүнийг ханаж, төнөх, хурим хийх, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, оёж, хатгах үйл, нүүдэл хийх, морь уралдуулж эхлэх, мал хөнгөлөх, арилжаа наймаа хийх, эд мал худалдан авахад муу. Газрын гараг дэлгэрдэгч эд бүү гарга.
-Зурхайч лам Д. Цогтбаатар.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ