-Аргын тооллын 7 сарын 4. Мягмар (Ангараг) гараг (2023)



-Аргын тооллын 7 сарын 4. Мягмар (Ангараг) гараг (2023)
-Билгийн тооллын 16, харагчин гахай, элдэв тэнгэртэн-20 од, суудал огторгуй, мэнгэ 2 хар, түлэхийн барилдлагатай өдөр. Лусын буулттай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 04:59-20:54.
-Өдрийн сайн цаг: Гахай(21:40-23:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.
-Үс бүү засуул өвчин тусах тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Хонь, туулай, гахай, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин могой, бич, тахиа жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд чих, эрүү, өвчүү, хөлний эрхийд, гэрийн сүлдгэр дотор орших болой.
-Эр цэрэг, могой, морь жилтний сүлд гараг, бич, тахиа жилтний харш гараг.
-Аливаа санасан зөв үйл сэтгэлчлэн бүтмүй. Харин бурхан сахиус тахих, бэрийн үйл, өвчин эмнэх, нохой авах, элдэв сайн үйлийг эхлэн үүсгэх, газар малтах, үхэгсдийг оршуулах, мод таслах, худаг шуудуу малтах, замд гарах, шинэ гэр, байшин, асар майхан босгох, суурь тавих, равнайлах, ан гөрөө хийх, хэрүүл тэмцэл, зарга хийх, хүнийг ханаж, төнөх, даллага авах, номын үйл, хурим хийх, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, оёж, хатгах үйл, нүүдэл хийх, арилжаа наймаа хийх, эд мал худалдан авах, эм найруулах, үхэгсдийн үйлд муу. Эр хүн хэрэг чирэгдэлд холбогдохоос болгоомжилж явах ёстой. Хүн мал амгалангүй тул хичээн сэрэмжлэх хэрэгтэй. Түшмэл, хутганы өдөр дэлгэрдэгч хутга бүү хурцал.
-Зурхайч лам Д. Цогтбаатар.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ