-Аргын тооллын 3 сарын 31. Баасан (Сугар) гараг (2023)

No photo description available.

-Аргын тооллын 3 сарын 31. Баасан (Сугар) гараг (2023)
-Билгийн тооллын шинийн 10, шар хулгана, найралт эх-7 од, суудал ус, мэнгэ 7 улаан, түлэхийн барилдлагатай өдөр. Овоо тахих, лусын буулт, хутганы ир өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:34-19:19.
-Өдрийн сайн цаг: Морь(11:40-13:40), бич(15:40-17:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40) болой.
-Үс засуулахад эрхтэн хүчин дэлгэрэх сайн. Харин морь, бар, туулай, нохой, гахай жилтнээмуу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Луу, бич, хулгана, тахиа, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин морь, бар, туулай жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд ам, мөр, бэлхүүст, гэрийн сүлд гэр, байшинд орших болой.
-Ноёд хаад, хонь, бич, тахиа жилтний сүлд гараг, бар, туулай жилтний харш гараг.
-Аливаа санасан зөв үйл сэтгэлчлэн бүтмүй. Харин улайны үйл, мал муулах, хиншүү хярвас гаргах, их гол гатлах, загас барих, тангараг үүсгэх, гуу, суваг татах, ан гөрөө хийх, дайсан номхтгох, элдэв сайн үйлийг эхлэн үүсгэх, төлөг тавих, морь уралдуулах, нохой тэжээх, хүүхэд үрчлэн авах, улаан идээ авах, хутга мэс ирлэх, архи уух, замд гарах, бэрийн үйл, эд, мал худалдан авах, эд хөрөнгө зээлдүүлэх, нэхэх, нүүдэл хийхэд муу. Мал адгуус дэлгэрдэгч мал бүү гарга.
-Зурхайч лам Д. Цогтбаатар.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ