-Аргын тооллын 10 сарын 25. Мягмар (Ангараг) гараг (2022)



-Аргын тооллын 10 сарын 25. Мягмар (Ангараг) гараг (2022)
-Билгийн тооллын 30, цагаагчин гахай, тэргүүн дагуул-13 од, суудал хий, мэнгэ 2 хар, хүчин төгсөхийн барилдлагатай өдөр. Лусын буулттай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:25-17:46.
-Өдрийн сайн цаг: Гахай(21:40-23:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.
-Хүний сүлд бүх биенд, гэрийн сүлд тооно, тааз, цонхонд орших болой.
-Үс бүү засуул эрлэг лугаа учрах тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Хонь, туулай, гахай, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин могой, бич, тахиа жилтнээ сөрөг муу.
-Аливаа санасанүйлс сэтгэлчлэн бүтмүй. Харин бэрийн үйл, мод таслах, газар малтах, үхэгсдийг оршуулах, худаг шуудуу малтах, эм найруулах, замд гарах, үхэгсдийн үйлд муу. Эр хүн хэрэг чирэгдэлд холбогдохоос болгоомжилж явах ёстой. Хүн мал амгалангүй тул хичээн сэрэмжлэх хэрэгтэй. Түшмэл, хутганы өдөр дэлгэрдэгч хутга бүү хурцал.
-Зурхайч лам Д. Цогтбаатар. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ