-Аргын тооллын 10 сарын 7. Баасан (Сугар) гараг (2022)



-Аргын тооллын 10 сарын 7. Баасан (Сугар) гараг (2022)
-Билгийн тооллын шинийн 12, харагчин могой, чөдөр-23 од, суудал уул, мэнгэ 2 хар, шидийн барилдлагатай өдөр. Хутганы ир өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:59-18:20.
-Өдрийн сайн цаг: Гахай(21:40-23:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.
-Хүний сүлд нүд, алга, үсний завсарт, гэрийн сүлдзуух, пийшинд орших болой.
-Үс бүү засуул өвчин эмгэг тусах тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үхэр, тахиа, могой, бич, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин гахай, бар, туулай жилтнээ сөрөг муу.
-Аливаа санажбодсон ажил үйлс сэтгэлчлэн бүтмүй. Харин шүтээн босгох, хот балгад барих, тариа ногоо тарих, худалдаа хийх, бүтээл туурвил үйлдэх, мод таслах, газар малтах, эм найруулах, ус хааж бөглөх, бэрийн үйл, заргалдах, замд гаргах, морь худалдах, эд хөрөнгө зээлдүүлэх, нэхэх, нүүдэл хийх, мал адгуус худалдан авахад муу. Мал адгуус дэлгэрдэгч мал бүү гарга.
-Зурхайч лам Д. Цогтбаатар. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ