-Аргын тооллын 9 сарын 17. Бямба (Санчир) гараг (2022)



-Аргын тооллын 9 сарын 17. Бямба (Санчир) гараг (2022)
-Билгийн тооллын 22, харагчин тахиа, гөрөөсөн толгой-4 од, суудал шороо, мэнгэ 4 ногоон, үл тохирохын барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:31-19:01.
-Өдрийн сайн цаг Туулай(05:40-07:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40), бар(03:40-05:40) болой.
-Хүний сүлд бөөр, чих, гадар шагайнд, гэрийн сүлдзуух, пийшинд орших болой.
-Үс засуулахад эд, идээ элбэгшин эрхэм сайн. Гэвч туулай, гахай, хулгана, үхэр жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Могой, үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин туулай, гахай, хулгана жилтнээ сөрөг муу.
-Аливаа санаж бодсон зөв ажил үйлс сэтгэлчлэн бүтмүй. Харин амраг садан бололцох, багш шавь барилдах,үзмэр үзэх, мал агтлах, нууц зөвлөгөөн, найр хийх, гуйлга гуйх, бэрийн үйл, замд гарах, үхэгсдийн үйлд муу. Газрын гараг дэлгэрдэгч эд бүү гарга.
-Зурхайч лам Д. Цогтбаатар. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ