Дэлхийн зөн ОУБ-ын дэмжлэгтэйгээр Ховд аймагт Нийгмийн эгэх хариуцлагыг сайжруулах нь буюу
“МАСАМ 2” төслийг Ахмад чөлөөт эмч нар ТББ, Жавхлант гэрэлт ирээдүй ТББ- ууд хэрэгжүүлдэг.
Энэхүү төслийн хүрээнд
“Жаргалан” өрхийн эрүүл мэндийн төвд хийгдсэн үнэлгээний үр дүнг шийдвэр гаргагч нарт танилцуулах уулзалт хэлэлцүүлэг боллоо.
Уулзалтад аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б. Даваадорж, Жаргалант сумын ЗДТГ, Жаргалан ӨЭМТ-ийн эмч, ажилтнууд болон бусад албаны төлөөлөл оролцов.
Хэлэлцүүлгээр Жаргалан Өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааны чанар хүртээмжийн стандартад хийсэн үнэлгээг танилцуулж, тулгамдаж буй асуудлуудын талаар хэлэлцлээ.
Тухайлбал иргэдээс авсан саналын хүрээнд эхоны эмч сургах нэн шаардлагатай байгаа асуудлыг Жаргалант сумын ЗДТГ дэмжлэг үзүүлнэ гэв.
Мөн тус ӨЭМТ-ийн барилгын чанар, стандарт шаардлага хангахгүй, дулаан алдалт ихтэй, эмч эмнэлгийн ажилтны ажлын ачаалал их байгаа тул цаашид барилгыг өргөтгөх, шинэчлэх тал дээр санал нэгдэж ИТХ-д уламжлахаар боллоо.
Ийнхүү иргэдээс гарсан санал санаачилга, асуудал бэрхшээлийг иргэдийн оролцоотой тодорхойлж ажил хэрэг болгож буй энэ хэлбэр нь нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлж буй сайн жишиг юм.