Японы хүүхдийг ивээх сангаас зорилтод сумдын 60 гаруй сурагчдын 15 багт 36,0 сая төгрөгийн тэтгэлэг олгоод байна



Ховд аймгийн алслагдсан сумдын хүүхэд залуус орон нутагтаа тулгамдаж буй бас хэрэгжих боломжтой шинэ санаагаа төслөөр хэрэгжүүлэх боломж байна. Японы хүүхдийг ивээх сангаас зорилтод сумдын 14-25 насны хүүхэд залуусыг сургалтад хамруулсны үндсэн дээр төслийн уралдаан зарлан шаардлага хангасан төсөлд буцалтгүй тэтгэлэг олгожээ.



Японы хүүхдийг ивээх сангаас Ховд аймгийн Булган, Алтай, Үенч, Зэрэг, Мөст, Манхан гэсэн зорилтод сумдад “ОРОН НУТГИЙН ӨСВӨР ҮЕИЙНХЭНД ХУВЬ ХҮНИЙ УР ЧАДВАР, ИНТЕРПРЕНЕРШИП БОЛОВСРОЛ ОЛГОХ ТӨСӨЛ”-ийг хэрэгжүүлж байна. 

Зорилтот зургаан суманд гурван удаагийн сургалт зохион байгуулж нийт 900 орчим хүүхэд залуучуудыг хамруулаад байна. 2019-2023 он хүртэл хэрэгжүүлэх уг төслөөс одоогоор дээрх сумдын сургуулийн 60 гаруй сурагчдын 15 багт 36,0 сая төгрөгийн тэтгэлэг олгоод байна. 



Сурагчид өөрсдийн санаачилгаар орон нутагтаа хэрэгжих боломжтой мөн хамгийн эрэлттэй асуудлыг хөндөн шаардлагад нийцүүлж төслөө бичдэг байна. Энэ нь амьдрах ухаанд суралцах, ирээдүйгээ тодорхойлж өөрийгөө хөгжүүлэх боломж нээгдэж байгааг хөдөөгийн сургуулийн багш нар хэлж байв.



Хүүхдийг ивээх сангаас дээрх төслийн хүрээнд сургуульд суурилсан интрепрайзыг хөгжүүлэх зорилт дэвшүүлсэн. Энэ зорилтын хүрээнд Зэрэг сумын 12 жилийн дунд сургуулийн багш, ажилчид “ЭКО ХҮНС” гэсэн төсөл бичиж 90,0 сая төгрөгийн тэтгэлэг авчээ. Төслөөр 1 га талбайд жимсний мод, төмс хүнсний ногоо тариалах, хүлэмжид нарийн ногоо тариалж өөрсдийн хэрэгцээг хангахаар төлөвлөөд байна.   

ВИДЕО:




Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ