Ховд аймгийн 90 мянга гаруй хүн амын 40 орчим хувийг 0-18 насны хүүхэд эзэлдэг. Хүүхэд залуучуудад тулгамдаж буй асуудлаар насанд хүрэгчидтэй харилцан ярилцах, хамтран ажиллах, мэдээлэл олж авах, асуудлыг шийдвэрлэх зорилготой
“ИРЭЭДҮЙГ ӨНӨӨДӨР” арга хэмжээг АХНЗ-өөс зохион байгууллаа.
Арга хэмжээнд аймгийн удирдлагууд болон албаны төлөөлөл, Жаргалант сумын ЕБС-ийн захирлууд, ЕБС-ийн сурагчдын төлөөлөл 200 гаруй хүүхэд оролцов.
Энэ үеэр хүүхдүүд тулгамдаж буй асуудлуудын талаар саналаа илэрхийллээ.
-Хүүхдийн сурах орчны хүрэлцээ,
-Багш ажилчдын харилцаа, хандлагыг сайжруулах,
-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сурах орчинг сайжруулах,
-Чөлөөт цагаа өнгөрүүлэх орчин дутмаг,
-Биеийн тамирын хичээлийн хөтөлбөрийг анхаарах,
-Хүүхэд хөгжүүлэх дугуйлангуудын төлбөр өндөр үнэтэй,
-Дадлагын багш нарын мэдлэг чадварыг сайжруулах,
-Хүүхэд хүүхдээ дээрэлхдэг асуудал их байдаг,
-Ялгаварлан гадуурхалт
-Насанд хүрээгүй хүүхдэд архи, тамхи зардаг асуудал,
-Гэрэлтүүлэггүй харанхуй гудамж
-Бага ангийн сурагчдын ачааллыг багасгах,
-Давтлага өгөх анги танхимын хүрэлцээ муу
-Сургуулийн цайны газрын хоол үнэтэй байдаг зэрэг олон сэдвүүдээр сурагчид асуулт асууж, санал хэлж байв.
Цаашид хүүхдийн эрхийг нь хамгаалах тал дээр анхаарч, тэдэнд тулгамдаж асуудлыг шийдвэрлэх гарц гаргалгааг хайж, санал бодлыг сонсон хамтран ажиллахаа албаныхан илэрхийллээ.
Энэхүү арга хэмжээг аймгийн ИТХ, ЗДТГ, Дэлхийн Зөн Монгол ОУБ дэмжин ажиллалаа.