E-Mongolia системд 21 байгууллагын 66 үйлчилгээг цахимжууллаа

2 хүн ба авто зам нарын зураг байж магад

Монгол улсын Засгийн газрын дунд хугацааны зорилтот хөтөлбөрт тусгагдсан “Цахим үндэстэн” болох зорилтын хүрээнд 2019 оноос эхлэн e-mongolia.mn системийг хэрэглэж эхэлснээс хойш улсын хэмжээнд 670 гаруй үйлчилгээг цахимжуулсан байна.
Ховд аймаг нь мэдээлэл, харилцаа холбооны орчин үеийн технологи, цахим мэдээлэл солилцооны нэгдсэн системийг төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд нэвтрүүлж, ажлын бүтээмж, үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор “Цахим Ховд” дэд хөтөлбөрийг 2021-2024 онд хэрэгжүүлж байна.
Энэхүү хөтөлбөрийн хүрээнд өнөөдөр /2022.05.27/ нутгийн захиргааны 21 байгууллагын 66 нэр төрлийн үйлчилгээг E-Mongolia нэгдсэн системд холбосны нээлтийн үйл ажиллагааг зохион байгууллаа.

2 хүн, зогсож буй хүмүүс ба сууж буй хүмүүс нарын зураг байж магад

Энэ үеэр төрийн үйлчилгээний байгууллагууд иргэдэд  нь E-Mongolia нэгдсэн системээр дамжуулан төрийн үйлчилгээг яаж авах боломжтой талаар зөвлөгөө, мэдээлэл өгч байна. Төрийн үйлчилгээ цахимжсанаар иргэд хаанаас ч  түргэн шуурхай, хүндрэл чирэгдэлгүй үйлчилгээ авах боломж бүрдэж байгаа давуу талтай хэмээн албаныхан үзэж байна.

1 хүн ба зогсож байгаа нарын зураг байж магад

Мөн Ховд аймаг “Нэг цонх”-ны үйлчилгээг өргөжүүлэн “Үйлчилгээний нэгдсэн төвийг байгуулснаас хойш 6 байгууллагын 10 мэргэжилтэн 1 сарын хугацаанд 2200 иргэнд 37 төрлийн үйлчилгээг нэг дороос түргэн шуурхай хүргэн ажиллажээ. Иргэн та e-mongolia.mn системээс гарч буй үйлчилгээг Жаргалант сумын ЗДТГ-ын 1 давхарт байрлах “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв”-өөс авах боломжтой.

ВИДЕО:



2 хүн, сууж буй хүмүүс, зогсож буй хүмүүс ба дотор нарын зураг байж магад

1 хүн нарын зураг байж магад

3 хүн ба зогсож буй хүмүүс нарын зураг байж магад
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ