“Төсөв, ОНХС-ийн үйлчилгээг сайжруулж, үр ашгийг дээшлүүлэх, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх” нь сургалт зохион байгуулав



Аймгийн ЗДТГ, Санхүү, төрийн сангийн хэлтэс, "Тогтвортой амьжиргаа-3" төсөл хамтран  “Төсөв, ОНХС-ийн үйлчилгээг сайжруулж, үр ашгийг дээшлүүлэх, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх” сургалтыг зохион байгуулав. Сургалтад сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга, ЗДТГ-ын дарга санхүүгийн албаны дарга, төрийн сангийн төлөөлөгч, ОНХС хариуцсан нягтлан бодогч нар оролцлоо. 


Сургалтаар “Төрийн ажил үйлчилгээний бүтээмжийг дээшлүүлэх, “Аймаг, сум байгууллагын 2021 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд хийсэн аудитын дүн, илэрсэн зөрчил дутагдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ"-ний талаар мэдээлэл хүргэж, санал солилцов.  



Орон нутгийн хөгжлийн санд 2013-2021 онд  нийтдээ 1 их наяд 283,3 тэрбум төгрөгийн гүйцэтгэл хийгдсэн бол 2022 онд  253,4 тэрбум төгрөг төсөвлөжээ. Харин ОНХС-ийн төсөв үйлчилгээ үр ашиг нь аймаг, сумдын түвшинд харилцан адилгүй байгаа учир тус сангийн үйл ажиллагааг илүү сайжруулах, алдаа дутагдал хаана гарч байгааг залруулах, иргэд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор энэхүү сургалтыг зохион байгуулсан байна.




Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ